Build Your Future with
BORACAY COCO ENGLISH






Амралтын газар маягийн кампус дээр гайхалтай сайн багш нартай англи хэл сурцгаая..
Чөлөөт цагаа усанд сэлэх, цэцэрлэгт хүрээлэнд амрах, Боракай арлаар зугаалж өнгөрүүлээрэй.
Англи хэл сурах нь уйтгартай байх ёсгүй. Яг энд сурах нь тохирно.



Филиппинд англи хэл суръя

Боракай Коко Англи хэлний академи нь Боракай аралд байрладаг бөгөөд Филиппин улсад англи хэл сурахад хамгийн тохиромжтой аюулгүй газар юм.

Бид насанд хүрэгчид болон өсвөр насныхан, хүүхдүүдэд зориулан ганцаарчилсан болон групп хичээл хослуулан санал болгодог.

Нэмж дурдахад бид IDP тэй холбогдсон IELTS -ийн албан ёсны шалгалтын төвтэй бөгөөд, бид мэргэжлийн IELTS шалгалтанд бэлтгэх курс хичээлээр хангана.

Манай багцад Англи хэл сурах, байрлах болон буфет хоол бүгд багтсан.

Бидэнтэй хамт Филиппинд англи хэл сурцгаая!

Курсууд

Бид хүн бүрийн хэрэгцээнд тохирох англи хэлний олон төрлийн сургалтуудыг санал болгож байна

general ESL

Энэхүү хөтөлбөр нь насанд хүрэгчдэд зориулагдсан бөгөөд өргөн хэрэглээний англи хэлийг нарийн боловсруулан цогц хөтөлбөрийг санал болгодог.

Business Course

Өдөр тутмын ажил хэрэг, уулзалтанд оролцох, ажил хэрэгч яриа, уулзалтын ёс зүй зэрэг бизнесийн харилцааны цогц ур чадварт суралцана.

IELTS Course

IELTS -ийн сургалт нь практикт тулгуурлан шалгалт өгөх стратеги болон англи хэлний ур чадварыг сайжруулахад чиглэдэг.

Lite ESL

Энэхүү сургалт нь хүүхэдтэйгээ ирж буй эцэг эхчүүд, мөн анги танхимын хичээлээс илүү хөнгөн хэлбэрээр тэнцвэртэйгээр англи хэл сурахыг хүссэн оюутнуудад зориулагдсан.

Kinder Course

Энэхүү сургалт нь 4-7 насны хүүхдүүдэд зориулагдсан. Англи хэлний мэдлэг сул бага насны хүүхдүүдэд зориулан идэвхитэй дасгал хичээл болон ганцаарчилсан хичээлүүдээр сургадаг.

Junior Course

Энэхүү сургалт нь 7-14 насны хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд өдөрт 3 цагийн ганцаарчилсан хичээл, тэдний түвшинд тохирсон 5 цагийн групп ангийн хичээлүүдийг санал болгодог.

Яагаад Биднийг Сонгох Вэ?

ЧАДВАРЛАГ БАГШ НАР

Манай багш нарын 90 гаруй хувь нь англи хэл, боловсролын чиглэлээр их дээд сургууль төгссөн бөгөөд ихэнх нь TEFL/TESOL эсвэл холбогдох бусад чиглэлээр ахисан түвшний зэрэгтэй. Багшлахдаа мэргэжлийн ур чадвартай, халуун дотно, халамжтай багш нар маань оюутнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна.

ОЛОН ОРНЫ ОЮУТАН

Коко англи хэлний академид дэлхийн 30 гаруй орноос оюутнууд ирдэг. Та янз бүрийн үндэстний найз нөхөдтэй болох болно.

РЕСОРТ ЗАГВАРЫН КАМПУС

Манай оюутны хотхон нь зураг дээр харагдаж байгаа шиг цэвэрхэн, үзэсгэлэнтэй. Дотуур байрны өрөөнүүд нь цэвэрхэн, тохилог. Өрөөнүүд болон оюутны хотхоны стандарт бусад 3-4 одтой амралтын газруудтай бараг адилхан гэдэгт бид итгэлтэй байна.

ГАЙХАЛТАЙ БАЙРШИЛ

Бид Боракай арлын өмнөд хэсэгт байрладаг. Бусад аялал жуулчлалын газруудаас ялгаатай нь манай хүрээлэн буй орчин нам гүм, тайван, найрсаг хөршүүд, сургуулиас гайхалтай үзэмжтэй. Боракай бол маш аюулгүй газар тул аюулгүй байдлын талаар санаа зовох хэрэггүй.

Оюутнуудын Сэтгэгдэл